2008-09-09
миний амьдарлийн түүх 1
Гал туулай жилийн хаврын дунд сарын шинийн 8 нд би бээр нийслэл өргөөний төмөр замын тосгонд айлыг отгон хүү болж мэндэлсэн билээ. Яг төрөх гээд ээжийгээ зовоогоод гэдсэндээ тийчлээд эмнэлэгт ээж минь очоод төрсөн гэсэн. Ядаж байхад төрөх гэж их зовоосон гэсээн сүүлдээ хийсвэр хийж гаргая гээл байж байхад нь өөрөө төрлөө шд. Яг гараад л би гэдэг хүн чинь нүдээ нээсэн чинь эмч гуай 2 хөлнөөс бариаад бөгсөн дээр алгаддаг байгаа. би ч чарлаад л явцан. тэгээд цаг харсан чинь 00,00 цаг болоод дараа өдөртөө шилжүүлчдэг байгаа тэгээд би гэдэг хүн 3 сарын 15ны 00,01 минутанд хорвоод мэндэлсэн бөлгөө. тэгээд би гэдэг хүн цэцэрлэгт явах дургүй явах гэхээр гэрийн аль нэг хэсэгт нуугдчихдаг хүүхэд байлаа. багаасаа л гэртээ ганцаараа байсан болоод ч тэрүү хэд хэдэн цэцэрлэг солиод авсан. хамгийн сүүлд 164 байхаа тэрийг дүүргээд гарсан юм.  за тэгээд тэр үед ардчилал гараад юмс хомсдоод хэхэ айл болгон лапша хийдэг байж дээ. манайх нэг нээх том зуухтай байсан юм одоо бодоход ногоон өнгөтэй. би гэдэг хүн анх галыг тэр том зуухандаа тоглоомоо унагаачаад авах гэж байгаад гараа түлснээр л эхэлж мэдсэн дээ. Би дээрээ нэг ахтай ахтайгаа нийлээд их ч бүтэхгүй юм хийдэг байж дээ. 2 уулаа яваад бөглөө цуглуулж хүүхдүүдтэй бөглөө тоглоно. Тольт tiger гээд юу юу ч байлаа мартчиж гоё гоё бөглөөтэй тэрийгээ нэг бол алхаар нүднэ алхаар нүдэхээр нэх гоё болдоггүй байсан. тэгээд явж вагонд дайруулна. вагонд дайруулсан бөглөө бол янзтай даа. тэгээд л хүүхдүүдтэй шүүрэлцэнэ бас хэдэн янз ч билээ хийж тоглодог байсан юмдаг.нэг өдөр ах маань бөглөө дайруулж яваад ээжид баригдаад нилээн тоосоо гөвүүлж байсан юм би байрныхантайгаа нийлээд л /манай ах цуг явж л байгаа/ гол явна гэр гэрээсээ юм цуглуулаад гол явна. төмс үнсэнд булж иддэг байж билээ. манай ээж насаараа төмөр замд ажилласан хүн л дээ одоо ч ажиллаад л явж байна. хятад комьпютер ах бид 2т нэг өдөр авч өгөөд бид 2 ч харин нэг тоглох шиг болдог байж дээ. хэд хэдэн комьпютер цаашаа харуулсан юм бүү мэд. сүүлдээ ээж ажилдаа явахдаа ком аваад авдарандаа хийгээд түгжээд явсан юмдаг. бид 2 өдөржингөө л хийх юмгүй тэгж тэгж манай ахаас 2 уулаа авдар онгойлгож ком авч тоглоод ээжийг ирэхээс өмнө буцаагаад хийчии гэдэг санаа төрсиймаа тэгээд яаж онгойлгох учраа олохгүй байсан чин би гэдэг нэг юм нь ээжийн үсний невденкийг оролдоод авдараа онгойлгосон яг гаргаад тогллож бйасан чинь ээж маань цайны цагаараа ирж бид 2 ахиад л сайн тоосоо гөвүүлж билээ. өө ажилтай болчлоо үргэлжлүүлж бичнээ хэ хэ
Сэтгэгдэл:


Хөвгүүд хэд ч гавшүүлээд хашрахгүй л дээ...Энэ бичлэгийг уншсан чинь дүү маань санаанд орчихлоо... Санаад байнаа... sad
Бичсэн: gereltuya цаг: 18:42, 2008-09-11 | Холбоос | |


адилхан юм байна... big grin
Бичсэн: xvv цаг: 00:11, 2008-09-10 | Холбоос | |


Надтай харьцуулбал нэлээн л, бүр нэлээн хөдөлгөөнтэй байсан юм байна
Бичсэн: honzo цаг: 23:08, 2008-09-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax