2008-09-09
Хулан бид хоёр(Гучин жилийн дараа) biirbeh.com-s avav
Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зүгээс цэнгэг усны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзээд, гудамжаар хүүхдүүд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хүрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтүүнээс нь өвсний үнэр үнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг.

Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yүнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгүй намайг өөрий...
2008-09-09
Хулан Цамба хоёр /biirbeh.com-s avav/
Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хүрч, хүйсийг минь булсан тоонотоо хүртэл үзээд буцах замдаа цас оруулав.

Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хүн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай ...